MICROSOFT WORD 2007 ПРОГРАМД ЗОРИУЛСАН МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧГИЙН АЛДАА ШАЛГАХ ПРОГРАМ

Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологийн Сургуулийн Компьютер Хэл Шинжлэлийн Судалгааны Төвөөс MicroSoft Word 2007 програмд зориулсан монгол хэлний зөв бичгийн алдаа шалгах програмын бета хувилбар гарчээ.
Суулгахдаа уг холбоосоос програмыг ТАТАЖ суулгац файлыг ажиллуулна.
Програмыг суулгахын өмнө таны компьютерт MSInstaller 3.1, DotNET 3.5 ᠋програмууд суусан байх шаардлагатай. Хэрэв эдгээр програм суугаагүй бол алдаа шалгуур програмын суулгац өөрөө интернетээс татаж суулгана.
Анхаар: Програмыг суулгаж байх үедээ Word 2007 програмыг ажиллуулахгүй байх шаардлагатай. Ашиглах заавар Програм суулгасны дараа MS Word 2007 програмыг нээнэ. Нээх үед ᠋алдаа шалгуурыг MS Word 2007-д ажиллуулах эрх хүссэн цонх гарч ирэх бөгөөд “Yes” товчийг дарж ажиллуулна. Хэрэв програм амжилттай суусан бол дараа MS Word 2007 програмыг нээхэд “Алдаа шалгуур” гэсэн цэс нэмэгдсэн байна.
Үгийн алдаа шалгах
“Алдаа шалгуур” цэсэд дараах хоёр сонголтоор үгийн алдааг шалгана
“Нэг бүрчлэн шалгах” товчийг дархад шалгах цонх гарч ирэх бөгөөд алдаатай үгийг нэг бүрчлэн засна.
“Бүгдийг шалгах” товчийг дарахад ямар нэгэн цонх гарч ирэхгүй бөгөөд алдаатай үгнүүдийн доогуур улаан зураасаар тэмдэглэх ба санал болгож буй үгийг харахын тулд тухайн үгэн дээрээ хулганын баруун товчийг дарна.
Програмтай холбоотой санал хүсэлтээ crlp@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. Таны санал програмын цаашдын хөгжүүлэлтэд чухал ач холбогдолтой байна.

Мэдээллийн эх сурвалж: http://tustai.blogspot.com/2013/05/microsoft-word-2007_1517.html


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

6 сэтгэгдэлтэй

  1. READER says:

    Юмнууд дандаа л хуучны хувилбар дээр гарах юм.

  2. uuganaa says:

    hi Манай байгууллага дээр FB, twitter, Asuult.net гэх мэт сайтуудыг блок хийцэн байдаг юмаа. Блокыг нь аргалаад эдгээр сайтууд руу орох арга байна уу?

  3. hugjil says:

    Facebook page-iin ner herhen solih ve? Esvel nereer ni haihad hailtan deer garch irdeg bolgoh talaar hicheel oruulj uguuch. Minii page Goldenmouse 2020 gsn nertei page bga ym a gehdee hailtan deer garahgui ym

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
Вэбкам аа хөдөлгөөн мэдэрдэг хяналтын камер болгох уу?

Эхлээд эндээс Java татаж суулгах Та хэд хэдэн програмуудаас сонгон ашиглах боломжтой. Вэбкам аа хөдөлгөөн мэдэрдэг , хөдөлгөөн илэрвэл зургийн...

Close