Үнэгүй өргөн хэрэглээний програмууд (Нэмэгдсэн)

Энд мөн дандаа үнэгүй, кракдах, сериал хийх шаардлагагүй, хугацаа нь дуусаад мөнгө нэхээд байдаггүй татаж аваад суулгахад л шууд ажиллаж эхлэх маш сайн програмуудыг танилцуулах болно. Үнэтэй програмууд ийг ажиллуулахад crack  keygen patch зэргийг хэрэглэдэг эдгээр хэрэгслүүд нь вирустэй байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ бүгдээрээ биш. Харин одоо сайн мөртлөө үнэгүй програмуудын танилцуулга болон татаж авах хаягыг үзээрэй.

1.Antivirus
Энд та бүхэнд 2 янзын антивирус програмыг танилцуулъя. Харин та энэ 2 програмын аль нэгийг нь сонгож суулгаарай. Давхар суулгавал системд ачаалал өгч гацдаг. Ер нь ямар ч антивирус програмуудыг давхар суулгах хэрэггүй.

  1. Avira – хэмээх Герман програм. Илрүүлэлт маш сайтай, хөнгөн хурдан, системд ачаалал бага өгдөг үнэгүй програм юм. Суулгах явцад лицензийн хэсэгт нэр мэйл хаягаа бүртгүүлэн үнэгүй хэрэглэдэг. Хэрэглэж байх явцад хааяа Premium төлбөртэй хувилбарыг худалдаж авахыг санал болгодог боловч тэр нь онц шаардлагагүй нэмэлт үйлдлүүдтэй байдаг. Та санал болгосон цонхыг зүгээр хаахад л болно. Энд дарж татаж авч суулгана уу.
  2. Avast Home Edition – Avira-г бодвол илүү олон үйлдэлтэй, гэрийн нөхцөлд үнэгүй хэрэглэх боломжтой антивирус програм. Надад avira-аас арай удаан санагдсан. Гэхдээ илүү мэргэжлийн талдаа их сайн програм. Энд дарж татаж авч суулгана уу.

2.OpenOffice.org
Энэ бол үнэгүй бичиг баримтын програм юм. Microsoft Office програмын Word, Excel, Powerpoint дээр бэлдсэн бичиг баримтыг нээж уншина, мөн MS Office програм уншихаар хадгалж чадна. Өөрт нь Монгол хэлний алдаа засагч мөн үнэгүй байдаг. Бүр Монгол хэл дээрээ програмыг бүтнээр нь ашиглах боломжтой Монгол хэл дээр орчуулагдсан програм юм. Хэрвээ аав, ээж, эмээ өвөө тань Англи хэлгүй, компьютер ашиглаж чаддаггүй бол энэ програмыг тооцоолууртаа суулгаад заагаад өгвөл илүү хурдан сурна. Та Microsoft Office програмыг нэлээдгүй үнээр худалдаж авах шаардлагатай байдаг бол энэ програм угаасаа үнэгүй байдаг. Гайхалтай биш гэж үү ирмэх

  • http://mn.openoffice.org/ хаягаар ороод татаж аваад суулгаарай. Мөн Монгол хэлээрээ мэдээлэл тусламж авах боломжтой. Ойлгомжгүй зүйл гарвал биднээс ч асууж байж болно шүү.
  • Хэрвээ Англи хэл дээр хэрэглэх хүсэлтэй бол http://www.openoffice.org/ хаягаар ороорой.
  • Энд дарж бас тусламж мэдээлэл авч болно.
  • Бас Монгол хэлний алдаа шалгагч, хөрвүүлэгч, Монгол бичигтэй холбоотой хэрэгсэл багажууды энд дарж ороод сонгож нэмж суулгаж болно. Мөн хайлтаас хайж өөрийн хүссэн бусад нэмэлтийг олж нэмж суулгах боломжтой шүү.
  • Мөн энд дарж манай сайтаас холбогдох мэдээллийг хайж авч болно.

3.KLite Codec Pack
Энэ програмыг суулгасанаар та бараг бүх төрлийн видеог ямар нэгэн асуудалгүй үзэх боломжтой болно.
Мөн Classic Media Player гээд тоглуулагч хамт суудаг. Бүх төрлийн видеог энэ програмаар үзэж болно. All in one шилдэг нь. RealPlayer, QuickTime, avi, mpg, гээд бүгдийг нь. Бас DVD, VCD ч тоглуулна.
Мөн ямар нэгэн дуу татаж аваад ажиллахгүй байгаа бол энэ програм асуудлыг тань шийдэх болно.
Энд дараад татаж аваад суулгаарай. (хамгийн сүүлийн хувилбар нь хамгийн доод хэсэгт байгаа.) Бас K-Lite Mega Codec Pack гээд хувилбар байдаг.


4.Adobe Flash Player
Энэ програм интернет дээр видео үзэхэд хэрэглэгддэг. Хэрэв энэ програмыг суулгаагүй бол Youtube.com болон ихэнх сайт дээр видео, дуу үзэх сонсох боломжгүй байдаг.
Энд дарж татаж авч суулгаарай.


5.Adobe Reader
Энэхүү програм нь PDF төрлийн файлыг нээж уншдаг програм юм. Бараг бүх eBook буюу электрон ном энэ форматаар байдаг тул бас л зайлшгүй хэрэг болдог. Энд дарж татаж авч суулгаарай.


 

6.Java
Бас нэгэн зайлшгүй хэрэгтэй програм бол java юм. Маш олон веб, програмуудыг ажиллуулахад java суусан байх шаардлагатай байдаг. Энд дарж татаж авч суулгаарай.


7.Монгол гарын драйвер
Орчин үеийн Монгол гарын драйвер нь Windows системд шууд цаанаасаа байдаг. Та зөвхөн тохируулах л хэрэгтэй.

  • Хэрхэн тохируулах зааврыг энд дарж авна уу.
  • Харин латин үсгийн байрлалд тааруулсан Монгол гарын драйверыг энд дарж татаж авч суулгаж хэрэглэж болно.
  • Monkey, Realmon г.м мэт өөр хуучны програм битгий суулгаж хэрэглээрэй!

8. Фонтууд
Янз бүрийн гоё хэлбэртэй бичих, ханз болон бусад үсгийг компьютерт харуулахад фонт гэдэг зүйл шаардлагатай байдаг. Windows цаанаасаа зарим фонт дагалдаж ирдэг боловч энэ нь цөөхөн байдаг. Тиймээс нэмж суулгах шаардлагатай байдаг.

  • Монгол фонтуудыг энд дарж татаж авч суулгаарай.
  • Мөн таны компьютер Япон, Хятад зэрэг зарим хэлнүүдийг танихгүй байгаа бол та энд дарж хэрхэн тохируулах талаар зааврыг уншина уу.

9.Архив ZIP, RAR

  1. Peazip Архив буюу шахсан zip, rar гэх мэт файлуудыг задлах, файлаа шахаж хэмжээг нь багасгаж бусдад явуулах, хадгалах зэргээр ашигладаг WinRAR, WinZip зэрэг програмуудтай адил програм юм. Монгол хэлтэй. Интернетээс татсан ихэнх зүйлс ийм төрлийн програмаар шахсан байдаг тул задалж хэрэглэхэд энэ програм зайлшгүй хэрэгтэй. ТАТАЖ АВАХ
  2. 7zip Мөн адил төрлийн маш алдартай програм. (Монгол хэлтэй) ТАТАЖ АВАХ

 

10.Mozilla Firefox
Архаг интернет хэрэглэгчдийг энэ програмгүйгээр төсөөлөх аргагүй юм. Google Chrome, Opera, Safari гээд өөр олон веб хөтөч буюу интернетээр аялуулагч програм байдаг ч миний бодлоор хамгийн шилдэг нь Firefox гэж боддог. Зүгээр суулгаад хэрэглэж болохоос гадна өөрийн хүссэн нэмэлт тоноглолуудыг маш амархан суулгаж хэрэглэж болдог. (Монгол хэлтэй)

  • Энд дараад орж татаж авч суулгаарай.
  • Мөн энд дарж манай сайтаас Монгол хэлний алдаа шалгагч, youtube видео татагч, Болор толиноос үг хайгч зэргийг нэмж суулгаарай.
  • Мөн эндээс зарим нэгэн хэрэгтэй зааварчилгааг уншаарай.
  • Бас энд дарж зарим нэг хэрэгтэй нэмэлтүүдий талаар танилцуулга аваарай.

 

11.Stardict
Энэ бол маш гайхалтай толь бичгийн програм юм. Та өөрийн хүссэн хэдэн ч толийг суулгаад хэрэглэж болно. Жишээ нь Англи-Монгол хэлээр гэхэд л Altangerel-н толиноос авхуулаад хэд хэдэн толь байдаг. Мөн Я.Цэвэл Монгол хэлний товч тайлбар толь, Oxford, Cambridge-н толинууд, том Britanica, Wikipedia гээд нэвтэрхий толь хүртэл байдаг гээд боддоо. Та үгээ бичээд хайхад л энэ бүх толины орчуулгыг танд харуулна. Бүүр үгээ бичихгүй байхад л танд харуулна гэвэл та итгэх үү? ирмэх Тийм энэ толь чаддаг юм. Та компьютер дээр ямар нэгэн зүйл уншиж байгаад мэдэхгүй үг гарвал хулганаа тэр үгэн дээр аваачихад л Stardict таньд орчуулаад өгнө. Гайхалтай байгаа биз? Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


12.GIMP
Photoshop програмын талаар сонсоогүй хүн байхгүй байх аа. Зураг зурах, фото зураг засах зориулалт бүхий гайхалтай програм байдаг. Гэвч 600$-1000$ орчим үнэтэй маш үнэтэй програм. Харин GIMP гэх энэ үнэгүй програм бол Photoshop програмтай дүйж очих нээлттэй эхийн програм юм. Та энэ програмыг ашиглан зураг зурах, засах, хөдөлгөөнт зураг бэлдэх, зургуудынхаа хэмжээг нэгэн зэрэг хэмжээг нь өөрчлөх, зургаа тамгалах зэрэг олон үйлдлийг хийх боломжтой. Мөн та програмын талаар манай самбараас тусламж авах, асуух боломжтой. Энд дарж татаж авч суулгаарай.


13.InfraRecorder
Nero зэрэг програмтай адил үнэгүй CD, DVD бичих зориулалттай програм. Маш хялбархан бөгөөд чанартай сайн програм. Хэмжээ нь ч бас их бага. Хэрэглээд үз тэгээд мэднэ дээ.
Энд дарж орж мэдээлэл авч, татаж авч суулгаарай.


14.utorrent
Та mp3 дуу, кино зэргийг үнэгүй шууд татаж хэрэглэхийг хүсэж байна уу? Тэгвэл энэ програм танд туслах болно. Хэрвээ та урд нь torrent гэж сонсож байсан бол энэ програм нь тэр torrent гэгчээр юм татдаг програм юм. Та www.thepiratebay.org зэрэг torrent хайгч сайтаас torrent файлаа олоод utorrent програмаараа нээгээд л татаж эхэлнэ. Энэ програм нь хүмүүс хоорондоо файл солилцож байгаа бөгөөд та өөр хүмүүсийн компьютераас татаж байгаа гэсэн үг. Seeder буюу танд өгөх хүн байхгүй юм уу хэт цөөхөн хүнд байгаа зүйлийг татахад маш их уддаг. Тиймээс seeder гэдгийг нь сайн хараад их байвал татаж байгаарай. Миний хувьд torrent хэрэглэж эхэлснээс хойш warez сайтууд, rapidshare зэргийг мартсан даа.
ТАТАХ


15. Free Download Manager
Ямар нэгэн том файлыг татахад дундаа тасраад дахин эхлэх гэх мэт таагүй зүйлс тохиолддог. Тэгвэл энэ програмыг ашигласнаар танд дахин тийм азгүй зүйл тохиолдохгүй. Учир нь энэ програм түр зогсоогоод дахиад үргэлжлүүлж татах боломжийг олгодог. Мөн илүү хурдан татдаг. Та суулгаад ямар нэг зүйл татахад програм автоматаар эхэлж татах бөгөөд хэрвээ ямар нэг асуудал гарах, эсвэл үүгээр татахыг хүсэхгүй бол гарч ирсэн цонхонд Cancel товчийг дарж веб хөтчөөрөө татах боломж ч байдаг. Энд дарж youtube видео татах заавар үзэж болно.
ТАТАЖ АВАХ


16.Pidgin
Мессенжерийн програм. Yahoo messenger, MSN, Gtalk, Jabber гээд өөрийн бүх мессенжерээ зөвхөн нэг програмаар нэг дор хэрэглэх боломжтойгоос гадна олон Yahoo messenger ID-аа бүгдийг нь зэрэг нээгээд хэрэглэж болдог их амар эд шүү энэ.
ТАТАХ


17.Handbrake
DVD-Rip буюу DVD-г компьютер руу хуулах програм. Үнэхээр гайхалтай сайн програм юм. Мэдээж үнэгүй, нээлттэй эхийн програм. ТАТАХ


 

18.Media Coder
DVD/CD rip хийх, хуулж авах, видео хөрвүүлэх үйлдэл бүхий нээлттэй эхийн үнэгүй програм.
ТАТАХ


19. Free Studio

Бас нэгэн маш олон үнэгүй видео хөрвүүлэгч хэрэгслүүдийг багтаасан програм.
ТАТАХ

20. Inkscape

Adobe Illustrator тай төстэй програм хангамж ба vector зураг хийхэд зориулагдсан.

Вэб сайт: inkscape.org

Татах: inkscape.org/download/?lang=en

 

21.NotePad++

Windows -д зориулсан text editor  програм хангамж ба олон хэл дээр програм бичихэд тань туслах болно. Мөн кодыг Өнгөөр ялгаж харуулна. Олон төрлийн програмчлалын хэлийг дэмждэг.  HTML , ASP , CSS , C , C# , C++ , Pascal , Python , Perl , PHP гэх мэт

Вэб сайт : http://notepad-plus-plus.org/

Татах хаяг : http://notepad-plus-plus.org/download
22. Format Factory 

Видео хөрвүүлгийн хүчирхэг програм маш олон төрлийн форматтай видеог хооронд нь хөрвүүлэх чадалтай мөн аудио -г хөрвүүлж чадна. Бас видео гоо тамгалах болоод ipod touch , iphone , ipad  -д зориулсан видео хөрвүүлж чадна.

вэб сайт: http://www.formatoz.com

ТАТАХ : http://www.formatoz.com/download.html

23. Teracopy

Файл хуулалтыг хурдасгах програм. Windows дээр сууж ажилна. Энэхүү програмыг суулгаснаар таны компьютерийн copy , cut хуулалтын хурд мэдэгдэхүйц нэмэгдэх болно. ҮНЭГҮЙ

Вэб хуудас: http://www.codesector.com/teracopy.php

ТАТАХ: http://www.codesector.com/download.php

24. CamStudio – Free screen recording software

Дэлгэцийн ашгин бичдэг програм.  Татах: http://camstudio.org/

25. FileZilla – Free FTP cilent

Үнэгүй FTP програм. Хосттой харьцдаг хүмүүст хэрэг болно.

Татах: http://filezilla-project.org/download.php?type=client

26. CCleaner

CCleanerCtapCleaner гэдгийн товчлол бөгөөд таны компьютерийн элдэв хэрэгцээгүй файл мэдээллийг цэвэрлэнэ. Мөн Registry цэвэрлэх , засах боломжтой.

Татах: http://www.piriform.com/ccleaner/download/standard

 


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

70 сэтгэгдэлтэй

  1. KiraRaito says:

    баярлалаа хэрэгтэй мэдээлэл байна. Зарим нь миний хэрэгцээнд мөнхийн байдаг. Одоо харин бүр их болох нь тнх

  2. leo says:

    мааш их талархлаа

  3. hahha says:

    хаха

  4. Mr.Boom says:

    Inkscape их дажгүй программшдээ, бас үнэгүй. Adobe Illustrator-той харицуулж болно.

  5. Mr.Boom says:

    Inkscape их дажгүй программшдээ, бас үнэгүй. Adobe Illustrator-той харицуулж болно. Бас Notepad++. Заавал оруулах хэрэггүй л дээ. Зүгээр л хүмүүс мэдэж аваг гэдэг үүднээс орууллаа

  6. Geser says:

    Stardict, Goldendict гэсэн энэ толь бичгийн программууд үнэхээр сайн программууд шүү

  7. MuTe says:

    Нэг хэсэг ороогүй байж байгаад орсон чинь SaKu майр олон мэдээлэл нэмцэн байна ш дээ 😛 mr.boom гэж шинэ админ уу? :-/

  8. ooko says:

    ubuntugiin wine program-n tuhai niledgui ih medeelel oruulaad uguuch bolhu

  9. babuna says:

    bayrlaa, bi video-g dundas ni durtaigaa tasalj avj boldog tiim programm haigad oldogguiee(neeh ch haigagui l de uul ni :P) tana site olood ogchih teh uu >.<

  10. Jamts says:

    Blogger deer suurilsan medeeleliin sait xiix sanaatai ajillaj bna zarim neg zyiliig tanai saitaas olj yzlee. bayarlalaa. Ta byxend amjilt xysie
    Jamts 99013026

  11. Зочин says:

    OpenOffice-оос LibreOffice илүү нээлттэй бас хөгжүүлэлт ч цаашид арай илүү хийгдэх байх аа…

  12. fant4stic says:

    photoshop huuchin zurag sergeeh geh met ynz bvriin photoshop iin hicheel orooullach pls

  13. boroldoiguai says:

    фонтууд хэсэг дээр “фонтыг нэмж суулгах шаардлагатай байдаг” гэсэн байна. энэ худлаа.
    суулгаж болно гэж хэлэхээс шаардлагатай гэдэг бол худлаа.

    ccleaner хэсэгт crapcleaner гэдгийг буруу биччихэж.

  14. erdenee says:

    нээлттэй эхийн программууд тавьсанд thank’s
    заримыг нь мэдэх юм байна
    илүү ихийг мэдэхийн тулд бүгдээрээ
    амжилт

    • saku says:

      Дахин хэдэн програм нэмнээ. угаасаа зөндөө байгаа болхоор шилж байгаад л

  15. Adminaa pls yaj utsan deer mp4 suulgah wee ter program oruulj ogooj

  16. Tiki[M]iki says:

    estoi goy site bn ih taalagdlaa tnks

  17. odko says:

    AMJILT bayarlaa Taalagdjeen 🙂

  18. ssg_69 says:

    Mash ih bayarlalaa odoo ahiad olon pro add hiigeeree mash ih heregtei site bna shoo

  19. ek says:

    hi mongol vsgiin font yaj suulgah uu monkey realmon muu gsn tgd end dar gdg deer darsn chin bhgvi bn dahiad hiij ugch boloh uu? msgr deer krill bolod bgan murtluu wordpad dr bolku ym

  20. dove says:

    сайн уу үнэхээр гоё сайт байна надад их таалагдлаа

  21. emee says:

    Сайхан веб шүү. Avira, Antivirus 2iin аль нь дээр вэ вирустэй файлыг бүгдийг нь устгачих уу? эсвэл зөвхөн вирусыг нь устгах уу?

  22. ganaa says:

    mash ih bayarlalaa

  23. herlen says:

    my twittert orj uzsen humuusiig harj boldog yumuu ?

  24. Bayraa says:

    sain bn u u bi neg video yanzlah gesen jaddaggui. Anh bichleg hiihdee hajuu talaar ni bichtsen jini computert hiitel hajuu talaara garad bn ter videog teged tegshilj zasvarladag programm bdim u u HELP!!

  25. uka says:

    би нет ашгилж сайн мэдэхгүй л дээ тоглоом татах хамгийн тохиромжтой праграм ямар праграм байдаг юм бэ зөвөлгөө өгөөч saku

    • Erdenee says:

      utorrent gedeg program bn. tegeed thepiratebay.com-s xussen togloom, program-aa tataj avaad baij dee.

  26. mandah says:

    saku cubase5 eswel nueondo ch ymu cubase3 edr olood ogooch mari_104s

  27. enkhtuya says:

    openoffice.org tataj awaad suulsan aldaa zaagaad bna coputer oo formatlaad dahiad hiiheer chadahgui ym aa .GRAvatar.com oilgohgui bna

  28. altanhuyag says:

    sanamsargui ybj baigaad ene sait ruu orchihloo hund hergtei sait bna saku chi shuu gemeer bna amjilt husie

  29. nice says:

    nero 11 deer ajillah gesen chin boldogvie sdlvv yum huulah gesen yumaa sfeical offer ged bh yum haahaar bvgd haagdaad bh yumaa tuslaarai

  30. windows 7 service pack 1 64 bit says:

    windows 7 service pack 1 64 bit negiig hicheel bolgood oruulaad uguuch BAS gogo share tawiad uguuch (mash ih heregtei bna)

  31. Emujin says:

    Humuusee windows media player 12 yaj tatah ve?

  32. namuunaa says:

    bayarlalaa zaluusaa hamtadaa hogjiee uragshaa…… busadtaigaa meddegee huwaaltsah hamgiin sain uils shuu …goyo hicheeluud oruulaad bgaarai

  33. turbold says:

    download manageriig tataj awsan chin ajillahgui yaj ajilluulah we helj ugch tuslaach

  34. turbold says:

    uuruu abtomaataar ajildag gesen miniih bolohgui bna yaj ajilluulah helj ugch tuslaach

  35. baljka says:

    bayrlalaa goy blog bna amjilt husie

  36. зочин says:

    би танаа опин опис орг праграмыг татах гэсэн болохгүй байна заавар яаж авах бэ? заавал хариу

    • зочин says:

      танай опин опис орг праграмыг татах гэхэээр “can’t log open file” ийм бчиг гарч ирээд байнаа яаж татах вэ

  37. Батбаяр says:

    миний орж үзэх,татах гэсэн бүхэнд шар од гарч ирээд болдогүйэ яахуу?

  38. otgontuya says:

    Сайн байцгаан уу ? Танай хамт олонд ажлын амжилт хүсье хэрэгтэй програмаа эндээс татаж авлаа

  39. dek says:

    hi nadaa zowlogoo ogooj my computer face ruugee oroh doo ymarj hayg blaa j gesen passwordon deeree aldaa zagad bna yaj ynzlahuu docktruudaa pls tuslaaj

  40. mb says:

    mini computer facebook oroh oo bolichloo yah ve??? fb gd orohleer minii id pass sharalchaad log in gd orohoor aldaa zaagaad bna

  41. Anjelina says:

    bi internet download manager tatsan chin serial number neheed bna yahuu

  42. tuya says:

    tuslaach komputer maani duugui bolchihloo yaj yanzlah ve? meddeg hun bval tuslaach

  43. Нараа says:

    You tube дээр дуу сонсож болдоггүэ ADobe нтр гээд дууны гэсэн программуудыг татаж үзсэн эхлээд FireFox ороод сонсход л дуутай дахиад өөр дуу ч юмуу сонсох гэхээр дуугүй болоод бн туслаач гуйж байна 🙁

  44. zull says:

    internet download manager serial number ni blocklogdtson yaaj gargah uu tuslaach mash heregtei bnaa

  45. ochirbat says:

    heregtei medeelel bairshuulsand bayrlalaa nadad spss programm heregtei bolood bna olj ogch tuslaach

  46. tulga says:

    вирусны програм татаж болдоггүй яах вэ

  47. Tek says:

    Фотошоп CS3 яаж татах вэ. ердөө болдоггүй ээ

  48. sakura says:

    amjilt olon olon hvnd tus bolooroi heregtei vm bna

  49. ganaa says:

    macbook pro d yaj video tatadgin bol

  50. tungaa says:

    PDF prorammiig yaj tatah ve

    • saku says:

      PDF унших гэж байгаамуу? filehippo.com оос Foxit reader татаарай

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
iReb Гэж Юу Вэ ?

Sn0wbreeze-н хөгжүүлэгч болох iH8sn0w-н алдартай нэг багаж болох iReb талаар орууллаа. Энэхүү багаж маань PwnageTool[Mac] болон Sn0wbreeze [Win] ашиглан үүсгэсэн...

Close