MS Word автоматаар хадгалдаг болгох, автоматаар хадгалагдсан бичиг баримтаа сэргээх

Хүмүүс хадгалахгүй бичиж байхад нь тог тасрах гэх мэтээс болж бичиж байсан зүйл нь устдаг тэгээд дахиж эхнээс нь бичдэг шүүдээ харин одоо тэгж дахиж бичих шаардлагагүй. Та хадгалаагүй бичиж байгаа MS Word програм автоматаар сэргээх боломжтой хадгалдаг юм. Тэрийг та сэргээгээд бичиж байсан хэсгээсээ үргэлжлүүлэн бичих боломжтой. Суулгахад цаанаасаа ирдэг тохиргоо 10 минут тутам хадгалаар тохируулагдсан байдаг. Тэрийг өөрчлөх болон хэрхэн сэргээх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
1. Хэрхэн тохируулах вэ?
File –> Options –> Save

улаанаар хүрээлсэн хэсэгт хэдэн минут тутамд хадгалахыг зааж өгнө. доод тал нь 1 дээд тал нь 120 минут

AutoRecover file location: хаана хадгалахыг зааж өгч болно.

Жич: таны нэр өгж хадгалаагүй байгаа бичиг баримтыг л 1 минут тутам нөөцлөх юм шүү. Нэр өгөөд хадгалцан бичиг баримтанд нөлөөлөхгүй учир та ctrl+S дараал хадгалах хэрэгтэй.

2. Хэрхэн сэргээх хадгалах вэ?

доорх зурагнаас хараарай.

Recover unsaved documents дарж алийг сэргээхээ сонгоорой 🙂

гар аргаар хайх бол

1.windows ийн хайлт хэсэг .asd /автоматаар хадгалсан файлаа ийм өргөтгөлөөр хадгалдаг/ гэж хайна. Олсон юмаа open with сонголтоор орж microsoft Word оор нээгээд Save As дарж .docx  өргөтгөлөөр хадгалж аваарай.

2. Windows ийн Run хэсэгт %appdata% гэж бичээд enter дар. Дараа нь Microsoft -> Word энд хадгалдаг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ийшээ: http://support.microsoft.com/kb/316951

Мөн  MS powerpoint , excel гэх мэт программуудад бас ийм тохиргоо байгаа зарчмын хувьд адилхан.


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
Close