Blogspot.com (BLOGGER)-н блогт өөрийн домэйн нэрээ холбох

Эхлээд blogspot.com сайт руугаа орж блогийн удирдлагын хэсэгт тохиргоо хийнэ.

1. Settings -> Publishing цэс рүү орно.
Зураг

2. Custom domain холбоос дээр дарж орно.
Зураг

3. Switch to advanced settings гэсэн холбоос дээр дараад нээгдсэн талбарт өөрийн домэйн нэрийг оруулж өгнө:
Зураг

Санамж: www-тайгаар оруулна. http://www.domain.tld г.м

4. Дараа нь доор нь байгаа Redirect domain.tld to http://www.domain.tld гэсэн бичгийн урд талын чагтыг чагтална. Ингэснээр таны domain.tld гэсэн нүцгэн хаягаар ороход шууд http://www.domain.tld хуудас руу аваачих болно.

5. SAVE SETTINGS товч дарж хадгална.

Ингээд домэйн нэрний удирдлагын хэсэгт DNS тохиргоо хийнэ.

1. http://domains.dusal.net хаягаар ороод нэвтэрч орно.

2. Дээд ерөнхий цэснээс Products->List last 10 domains руу орно.

3. Удирдах домэйн нэрний харалдаа байгаа Domain Name – Click To Manage >> холбоос дээр дарна.

4. DNS хөндлөн цэс рүү орно.
Зураг

5. Activate DNS товчийг дарна.
Зураг

6. Хэрвээ Auto-update the nameservers for me гэсэн товч байвал тэр товчийг дарна.

Зураг

7. Manage DNS товчийг дарна.
Зураг

8. Нээгдсэн цонхонд Add A Record товчийг дарна.
Зураг

9. a) Host Name хэсгийг хоосон орхиод, Destination IPv4 Address гэсэн нүдэнд 216.239.32.21 гэж оруулаад Add record товчийг дарж хадгална.
Зураг

Энэ байдлаар давтан доорх 4 IP хаяг тус бүрд AName бичлэг үүсгэнэ.
216.239.32.21
216.239.34.21
216.239.36.21
216.239.38.21
Зөв оруулж дууссан бол дараах байдлаар харагдана:
Зураг

10. Ингээд дараа нь CNAME Records хөндлөн цэс рүү ороод, Add CNAME Record товчийг дараад дараах байдлаар оруулна.

Host name: www
Value: ghs.google.com гэж оруулаад Add record товчийг дарж хадгална.

Зөв оруулсан бол доорх байдлаар харагдана:

Зураг
Ингээд таны домэйн нэр 24-72 цагийн дотор холбогдох болно.

Жич: Домайн үйлчилгээ үзүүлэгчээс хамааран DNS, CNAME,  A record тохиргооны хэсэг өөр байж болно.

Эх сурвалж: Help.dusal.net


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

5 сэтгэгдэлтэй

  1. nyam says:

    ene yag yamr uchirtai yum ve? hudaldaj avsan domain oo holboh yum uu?

  2. Odko says:

    Та бүхэн .tk домайныг үнэгүй бүртгүүлж аваад өөрийн блог, сайт-даа холбож болно шүү. Домайн авхад хялбар бөгөөд http://www.dot.tk хаягаар орж “Домайн авах” холбоос дээр дараад 3 нүд бөглөөд л болох юм.

  3. Тулгаа says:

    Өөр аргаар хийж болдог юм уу? Зүгээр тэр Blogger т бас ийм үйлчилгээ байдаг биздээ. Тэрүүгээр хийвэл болдоггүй юм уу? Бас Domain аа авахдаа dusal.net ээс авах юмуу эсвэл blogger оосоо авах юм уу? Эргэлзээтэй зүйл олон байна аа яах вэ ?

  4. hotula says:

    shine zagvar deer yaaj holboh yostoi ve. shine deer ni sain oilgohgui bn

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
iTune-нд хэрхэн кракдсан тоглоом app суулгах талаар

Кракдсан Apps-aa iDevice-даа суулгахдаа бид Installous , эсвэл PC Suite For iPhone ,гэх мэт програмуудыг хэрэглэдэг.Гэвч PC Suite-р суулгасан зарим...

Close