XML гэж юу вэ?

Веб 2.0 гэсэн нэр томьёо бий боллоо. Хүн бүр блог нээж байна. Энэ бүх зүйлд ганц веб ч гэлтгүй бүх төрлийн програмчлалд маш өргөн хэрэглэгдэж байгаа нэг зүйл бол XML юм. Энэ нь Extensible Markup Language гэсэн үгний товчлол. HTML гэдэг бол HyperText Markup Language гэсэн үгний товчлол. Хоёулаа Markup Language гэж байна. Энэ бол тагуудаар мэдээллийг дүрсэлдэг хэл. HTML бол урдчилан тодорхойлсон тагуудаар мэдээлэл дүрслэдэг бол XML хэрэглэгч өөртөө хэрэгтэй байгаа тагуудыг үүсгэн мэдээллээ дүрслэнэ. Жишээ нь хүмүүсийн тухай мэдээлэл байна гэж үзье.

 [stextbox id="info"]
<people>
 <name>Bat</name>
 <age>20</age>
 <name>Dorj</name>
 <age>30</age>
</people>
[/stextbox]

гэх мэтээр дүрслэнэ. Энэ мэдээллийг програмын аргаар уншиж мэдээллийг авах үйлдлийг parsing гэнэ. XML parser гэвэл XML-ийг уншиж мэдээллийг авагч гэж ойлгож болно. XML-ийг одоо хэрэглэхгүй юм гэж байхгүй болжээ. Вебэд W3C-ийн SVG гэж вектор графикт ашиглаж байна. Хэрэглэгчийн интерфайс, анимашн энэ тэр хийж болох энэ график XML ээр хийгдсэн байна. Миний хамгийн сүүлд харсан бас нэг хэрэглээ бол C#-ийн WPF (Windows Presentation Foundation) -д хэрэглэгчийн интерфайсийг маш сайхан графикаар хийх боломжийг олгосон байх юм. Түүнийгээ microsoft XAML (zammel гэж дууддаг) гэж байна. За тэгээд гоогле сайтмап гэх мэт маш олон зүйлүүд хэрэглэж байна. хамгийн өргөн хэрэглэгдэж байга зүйл нь бол RSS юм. RSS нь блогууд болон мэдээллийн сайтуудын мэдээг RSS уншигч ашиглан нэг дор бөөгнүүлэн унших боломжийг олгодог тун хэрэгтэй зүйл билээ.

Бэлтгэсэн: Д.Соёл-Эрдэнэ

Блог:  www.soyolerdene.com


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

6 сэтгэгдэлтэй

  1. emch says:

    1 st comment shal hudlaa xml gedeg ni
    x
    men
    laitai

    gesen ug iin tovchlol X-men laitai

    harin html gedeg ni bi medkui tailbarlah hun bnuu ???

  2. Bababa says:

    HTML = Har Teneg Mangaruudiin Language

  3. Suga says:

    HTML = Haltruudiin Tsugladag Muhlagiin Luuvan

  4. BB says:

    XML – Extensible Markup Language

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
Монголын нууц товчоо /цоо шинэ хийцтэй флаш ном/

За "Монголын нууц товчоо"-г та бүхэндээ хүргэж байна. Мөн monsub.com -н админаас зөвшөөрөл авж нийтэлж байгаа болно.  Уншаагүй нэг нь...

Close