SPAM гэж юу вэ?

Spam  нь бидний мэйлийн хаягаар ирж байгаа реклам сурталчилгаа, ухуулга зэрэг элдэв янзын хэрэгтэй хэрэггүй мэйлүүд юм. Уг нь эхлээд бараа бүтээгдхүүний сурталчилгаа маягаар үүнийг ашигладаг байсан бол сүүл рүүгээ вирус тараах, эсвэл янз бүрийн худлаа захианууд болох нь ихэсжээ. Спамаар дамжуулж худлаа сурталчилгаа тараана, эсвэл вирус илгээж мэдээлэл хулгайлна, саад учруулна.
Хуурамч, хортой бараа бүтээгдэхүүн, архи тамхи, мансууруулах бодис, садар самуун гээд хууль бус юу эсийг сурталчлахыг тэр гэх вэ. Тийм ээ, спам нь єнєєдєр ашигтай тустай гэхээсээ илүү, ажил тєрєлд саадтай, хор уршигтай зүйл болон хувирчээ.
Єглєє болгон янз бүрийн танихгүй хүмүүс танай хаалгыг тогшин сурталчилгааны хуудас, эсвэл боодол баглаатай учир битүүлэг юм єгєєд байвал танд ямар санагдах вэ. Учир битүүлэг баглаатай юмнаас та лав айж сэжиглэх вий. Спам бол танай гэрийн хаалгыг тогшоогүй ч гэсэн таны онлайн дахь хувийн мэдээлэлд халдахаар яг л үүнтэй адилхан зєвшєєрєлгүй нэвтэрч байгаа захиа юм. Гэхдээ хүн бүр спам тараагаад байдаггүй, автоматаар тараагч програмын тусламжтайгаар єдєрт нэг ижил спамыг хэдэн сая хүнд тарааж байгаа.

Имэйл руу байн байн спам илгээх нь нэг талаараа ачаалал нэмэгдүүлэх хор уршигтай, нєгєє талаараа таны хувийн мэдээлэл, картын дугаарыг авч мєнгє хулгайлах уршигтай юм. Имэйлийн програмууд спам шүүх шүүлтүүртэй байдаг. Тэд ирж байгаа спамуудыг ялган Inbox руу биш єєр хайрцаг руу хийдэг. Жишээ нь, Yahoo-ийн спамууд Bulk mail эсвэл Spam гэсэн хайрцаг руу ордог бол Google mail буюу gmail-ийнх Spam гэсэн хайрцагт ангилан хийгддэг. Ингэлээ гээд бүрэн хамгаалж байгаа үг ердєє биш. Үүн дээр нэмэгдээд имэйлийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудын болон интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд бас давхар хамгаалдаг. Мєн интернэтээр янз бүрийн вэб сайтуудад бүртгүүлэхгүй байх хэрэгтэй.

Мөн сүүлийн үед монголчууд email сурталчилгааг (SPAM)  их ашиглах болсон ба ene.mn гэх мэтийн вэб үүдийг ашиглаж mail хаягуудаа цуглуулан авдаг үнэ өртөгний хувьд нэг сурталчилгааны мэйл явуулахад 1 төгрөг орчим байдаг. Энэ үйлчилгээг ашиглах дэмий л болов уу Ингэж ирсэн email ихэвчлэн spam хавтас дотор орчихдог.  Зарим үед inbox -д ордог 😀


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
Blogger: Youtube бичлэг блогтоо хялбар аргаар нэмэх боломжтой боллоо

Саяхан Blogger -н бичлэг засварлагчид нэгэн боломж шинээр нэмэгдлээ. Энэ нь хялбар аргаар нийтлэлдээ Youtube ээс бичлэг нэмэх боломжтой болгож...

Close