Блогийнхоо Favicon-ийг өөрчлөx

Favicon гэж юу вэ?

Favicon-нь Favourite Icon гэсэн үгийг товчилсон үг юм. Монголоор орчуулвал Дуртай Тэмдэг эсвэл Зураг гэсэн үг. Энэ тэмдэг нь ихэнх интернэт хөтөчүүд (Internet Browser)  дээр, уг вебсайтийн интернэт хаягийн (URL) зүүн талд байрлаж байдаг.

Favicon-нь  ямар хэмжээтэй байвал дээр вэ?

Favicon-нь ер нь 16×16, 32×32 эсвэл 64×64,  дөрвөлжин байсан нь дээр. Хэрвээ дэндүү том байвал тэр жижиг талбайд багтаах гээд маш их жижигрүүлдэг, энэ нь чанараа алдаж маш муухай харагддаг.

Favicon-нь  ямар төрлийн файл байх ёстой вэ?

GIF (Graphics Interchange Format)

JPEG/JPG (Joint Photographic Experts Group)

PNG (Portable Network Graphics)

ICO (Icon file)

Хийх заавар

1
<link href='http://twittercounter.com/images/favicon.png' rel='shortcut icon' type='image/x-icon'/>

Дээрх кодийг блогийнхоо үндсэн html-ийн head tag дотор оруулаад л боллоо, амархан байгаа биз дээ??  {таний зургийн хаяг (URL)} гэсний оронд та өөрийн хүссэн зурагнийхаа хаягийг хийнэ. Энэ-ийг ойлгоход жоохон HTML(HyperText Markup Language)-ийн үндсэн мэдлэг хэрэгтэй байх. Ойлгохгүй байгаа хүмүүсд зориулаад дарааx зааврийг орууллаа.

Эхний алхам->Блогруугаа нэвтэрч ороод, блогийнхоо тохиргооруу орно.


2-р алхам->1-рт Design гэсэн цэсрүү орно. 2-рт Edit HTML цэсрүү орно.


3-р алхам->Блогийнхоо html дотроос </head> гэсэн текстийг олоод, кодоо хийнэ.

</head> гэснийг олж чадахгүй байгаа бол: Google Chrome, Mozilla Firefox эсвэл Internet Explorer хэрэглэдэг хүмүүс keyboard-оороо CTRL+F дараад, хайх хэсэгт </head> гэж бичхээр олдоно.

Favicon-ийг дэмждэг хөтөчүүд

Интертэт хөтөч ICO PNG GIF хөдөлгөөнт GIF JPEG APNG SVG
Google Chrome Тийм Тийм Тийм Үгүй Тийм Үгүй Үгүй
Internet Explorer Тийм Үгүй Үгүй Үгүй Үгүй Үгүй Үгүй
Mozilla Firefox Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Үгүй
Opera Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм Тийм
Safari Тийм Тийм Тийм Үгүй Тийм Үгүй Үгүй


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

10 сэтгэгдэлтэй

  1. scream says:

    oooo ystoo tnx Mr.Boom and Saku tegeed bs neg asuudal bn

    -http://i1215.photobucket.com/albums/cc507/th3scream/1.png
    -http://i1215.photobucket.com/albums/cc507/th3scream/3.png
    -http://i1215.photobucket.com/albums/cc507/th3scream/2.png

    zurgan der bichtsen bgaa
    hariu bicheerei…

  2. Mr.Boom! says:

    Чи зурагнийхаа хаягний гадуур нь байгаа { бас }-г нь хасаад үз.

  3. Mr.Boom! says:

    http://i1215.photobucket.com/albums/cc507/th3scream/2.png = энгэж битгий хий, наадах чинь өөр таг нд орчиж. Яг -ийнхаа л урд хийсэн нь найдвартай.

  4. Mr.Boom! says:

    http://i1215.photobucket.com/albums/cc507/th3scream/1.png = энэ мөн мөн нэг блогийн HTML дотор нэг л head tag байгаа.
    http://i1215.photobucket.com/albums/cc507/th3scream/3.png = Наад алдаа чинь { } ийг хас гэж байгаа юм.
    Жишээ:

  5. scream says:

    WOOOW за ёстой их баярлалаа Mr.Boom! хичээлийхэндээ баярладаг шүү өмнө нь бас нэг хичээл асуугаад хурдан сураад авсан TNX ALL 😀
    ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
    Бас эдгээр блогуудаар зочилоорой:
    http://www.MGL-GRAFFITI.blogspot.com
    http://www.MGL-armedForces.blogspot.com
    http://www.MGL-rapmusic.blogspot.com
    http://www.MGL-CallOfDuty.blogspot.com ( өнөөдөр нээлт нь шүү хэхэ)

  6. zavgui zakuu says:

    favicon HTLM yaj hiih ve teriig n oilgohgui l bn da hoo PLS heleed ogoorei

  7. zochin says:

    мааш маааш их баярлалааааа

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
2010 оны шилдэг 30 үнэгүй фонт (font)

График дизайнер болон photoshop хэрэглэдэг залуусдаа зориулаад 2010 оны шидэг 30 үнэгүй фонтыг (font) оруулж байна.

Close