RSS гэж юу вэ?

Сайт болгон гээд RSS буюу feed гэж байдаг. Энэ ямар учиртай яах гэж байдгийг тэр бүр хүн болгон мэддэггүй. Тэгэхээр энэ удаад RSS гэж юу болох, хэрхэн хэрэглэх тухай мэдээллийг Википедиагаас орууллаа.

RSS буюу шинэчлэл тандагч гэж Really Simple Syndication гэсэн үгийн товчлол. Энэ нь блогийн шинэ бичлэгүүд, сэтгэгдэлүүд, янз бүрийн сайтын шинэчлэлтийн талаарх мэдээллийг тодорхой давтамжаар шалгаж түүнийхээ тоймыг үзүүлдэг зүйл юм. RSS-ыг бас өөрөөр “feed”, “web feed” ч гэж нэрлэдэг. RSS-г хүмүүс ихэвчлэн өөрийн дуртай сайтын шинэчлэлтийг цаг алдалгүй шалгаж байхад зориулагдсан хялбар хэрэгсэл болгож ашигладаг.

Podcast feed – Podcast-д шинээр ямар нэгэн дуу, мэдээ, видео нэмэгдсэн эсэхийг шалгана. Монголоор олон янзаар орчуулагдаж байгаа ч (захиалагч, шинэчлэл мэдээлэгч г.м) Тандагч гэвэл илүү дөхөх юм.

Тандагчийг хэрхэн ашиглах вэ? Та өөрийн хүссэн веб сайт, эсвэл блогоос тухайн блогийн шинэчлэлт тандагчийн хаягийг олж авснаар өөрийн feed уншигч програм, эсвэл feed уншигч веб сайтыг ашиглан тогтмол тухайн сайтын шинэчлэгсэн эсэхийг мэдэж байх юм. Тандагч уншигч сайт нь тухайн сайтад шинэ бичлэг нэмэгдсэнийг мэдээд таньд мэдээллэж, тоймыг харуулдаг. Жишээ нь Google Reader (http://www.google.com/reader) сайтыг ашиглаж болох юм. Ингэхдээ та бүртгэлгүй бол бүртгүүлнэ. Бүртгэлтэй бол нэвтэрч ороод Add буюу нэмэх хэсэгт өөрийн хүссэн блогийн хаягийг оруулах хэрэгтэй. Жишээлбэл: http://hichee.info гэсэн сайтын RSS хаягийг сайт руу нь ороод авбал hicheel.net/?feed=rss2 гэсэн хаяг байна. Энэ хаягийг Тандагч уншигчдаа оруулж өгнө. Ингэснээр та http://hichee.info сайт руу оролгүйгээр тухайн сайтад бичлэг нэмэгдэхэд мэдэгдсэн эсэхийг зөвхөн Google Reader хуудас руугаа орсноор мэдээд байх боломжтой болох юм.

Хэдийгээр RSS, RSS2, Atom гэх зэрэг олон янзын тандагчид байдаг ч ерөнхий ажиллах зарчим нь адил юм.

Мөн та бүхэн манай RSS Feed -д бүртгүүлэхийг хүсвэл энд дарж ороод  Subscribe дараарай. Ингэснээр манай сайтд шинэ мэдээлэл нэмэгдвэл тань руу мэдэгддэг давуу талтай.


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

2 сэтгэгдэлтэй

  1. so says:

    tgd yaj site nemdiiN bol

  2. so says:

    tgd yaj site nemdiiN bol? bas Siteiinhaa RSS-iig yaj haanaas n hardiiN

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
Blogger: Нийтлэлдээ Tweet , FB Like, хуваалцах товч хийх

Сүүлийн үед монголчууд Feceboook , Twitter зэргийг өргөнөөр хэрэглэх болжээ. Мөн блогчид ч олон болсон байна .  Энэ Удаад өөрийн...

Close