Монгол хэлний эх зохиомж найруулгын тухай

Монгол хэлний эх зохион найруулгын тухай жаахан хичээл орууллаа.. 

  1. Эхийн өгүүлэгдэхүүн

Асуудал дэвшүүлсэн сэдвийн дагуу хэрэг явдлыг бүтээхэд өгүүлэгдэж буй юмыг өгүүлэгдэхүүн гэнэ. Эхийн өгүүлэгдэхүүн нь амьтай амьгүй үйлдэгчээр илэрнэ.

  1. Эхийн үйлдэгч

Үйлдэгч нь дотроо бодит ба хийсвэр үйлдэгчид хуваагдах ба бодит үйлдэгч нь эрхин, өртөн, хүлээн үйлдэгчүүдэд хуваагдана. Хийсвэр үйлдэгч нь сөрөн , эдлэн, хэрэглэн, бүтээн үйлдэгчид хуваагдана.

  • Үйлийг идэвхтэй санаачлан үйлдэгчийг эрхийн үйлдэгч гэнэ.
  • Үйлэнд өртөж буй юмыг өртөн үйлдэгч гэнэ.
  • Үйлийн үр дүнг хүлээн авагч биеийг хүлээн үйлдэгч гэнэ.
  • Үйл ямар байдалтай байгааг биеэр эдлэгчийг эдлэн үйлдэгч гэнэ.
  • Үйлийг хийхэд хэрэглэж буй зүйлийг хэрэглэн үйлдэгч гэнэ.
  • Үйлийн үр дүнд үүсэн буй болсон зүйлийг бүтээн үйлдэгч гэнэ.
  • Үйлийн үр дүнд аливаа зүйлийг сөрөн зогсогчийг сөрөн үйлдэгч гэнэ.
  1. Цогцолборуудын зэрэгцсэн ба угсарсан харьцаа

Эхийн үйл ба хэрэг явдал нь эхнээсээ эцсээ хүртэл нэг нь нөгөөгөөсөө урган гарсан учирзүйн нарийн дэс дараалалтай сүлжилдэн байрласан мэдсэн дэвсвэр, мэдээгүй онцолбор хоёрын хослолоор бүтсэн эх нь цуварсан ба угсарсан цогцолбороос бүтнэ. Эхийг бүтээж буй цогцолборууд нь бие даасан шинжтэй голдуу онцолбор мэдээллээс бүтсэн байвал зэрэгцсэн харьцаатай байна гэж үзнэ.

  1. Эхийн баймж

Өгүүлэгч этгээд бодит байдлын тухай мэдээлэхдээ тухайн зүйлдээ итгэсэн, эргэлзсэн, дурлаж шимтсэн, эсвэл тухайн үйл хөдлөлийг бусдаар гүйцэтгүүлэхийн тулд захирч тушаасан, хүсэж гуйсан, урьдчилан сануулсан, зөвшөөрсөн, шаардсан, хориглосон, ерийн хүүрнэсэн, асууж лавласан зэрэг янз бүр байна. Ийнхүү өгүүлэгчээс тухайн бодит байдалд хандах харьцаа янз бүрээр илрэх хандлагыг баймж чанар гэнэ.

  1. Эхийн мэдэллийн бүтэц

Өгүүлбэр ба эхийг мэдээлэл дамжуулах харилцааны зорилгоор задлан шинжилж, түүний агуулгыг мэдээллийн эхлэл хэсэг буюу дэюсвэр, уул дэвсвэрийн тухай тодосгон өгүүлж байгаа хэсэг буюу онцолбор гэж хэсэглэдэг. Ийнхүү дэвсвэр ба онцолбор мэдээлэл нь хэлзүйн янз бүрийн холбоос, оруулбар, нэгжээр дамжин, хослон сүлжилдсээр төгс эхийн утга санаа, мэдээллийн бүтцийн цогцлоодог.

  1. Эхийн сэдэв

Эхэд юуг голллон илэрхийлснийг эхийн сэдэв гэнэ. Эхийн сэдэв нь асуудлын гол цөм бөгөөд утга санаатайгаа тохирч байх ёстой.

  1. Эхийн санаа

Сэдэв үйл явдлаар дамжуулан зохиогчоос уншигчдад ойлгуулах ухааруулахыг зорьсон тэрхүү санааг эхийн утга санаа гэнэ. Эхэд дөрвөн үндсэн санаа байна.

Төрсөн санаа– Аливаа хэрэг явдал тодорхой шалтгаанаас үүдэлтэй байх бөгөөд бодит амьдрал байгаль ертөнц нь эх зохиох, үүсгэх анхдагч дохио буюу санаа сэдэц нь болно. Өөрөөр хэлбэл зохиогч яагаад энэхүү эхийг бичих болсныг төрсөн санаа гэнэ.

Гол санаа-Тухайн эхэд илэрхийлсэн санаа буюу эхэд дэвшүүлсэн гол асуудал нь түүний гол санаа болно. Өөрөөр хэлбэл эхэд юуг өгүүлснийг гол санаа гэнэ.

Зорьсон санаа– Зохиогчоос тухайн юмс үзэгдэл, үйл явдалд хандах хандлага, үнэлэмж буюу тухайн эхийн үйл явдал, дүр дүрслэлээр дамжуулан ухааруулахыг зорьсон өгүүлэгчийн санааг тухайн эхийн зорьсон санаа гэнэ. Өөрөөр хэлбэл зохиол яах гэж уг эхийг бичсэнийг зорьсон санаа гэнэ.

Шинэ санаа-Хэлний нэгжийг зөв зохистой сонгон бүтээлчээр сэтгэж ургуулан бодож уран дүрслэлийг ашиглан, шинэлэг дүр дүрслэлийг бүтээсэн нь зохиогчийн шинэ санаа болно. Өөрөөр хэлбэл гол санаагаа яаж илэрхийлсэн ур маягийг  шинэ санаа гэнэ.

  1. Найруулгын хэв маяг

Тоочимж-Юмс үзэгдлийн гадаад дотоод чанар ба хөдлөнги зогсонги байдлыг нэг цагт зэрэгцүүлэн зураглахыг хэлнэ.

Эргэцүүлэмж– Тухайн юмс үзэгдлийг харьцуулан, баталсан ба үгүйсгэн дүгнэлт гаргахыг хэлнэ.

Хүүрнэмж- Хэлний хэлц ба хэлц бус нэгжүүдээс зүй зохистой сонгон, үйл явдлыг цагийн дарааллаар эхнээс нь дуустал хүүрнэхийг хэлнэ.

Тайлбарламж- Ямар нэг тодорхойлолт, ойлголт зэргийн учрыг нарийвчлан тайлбарлахдаа хэлний нэгжээс аль зохистойг сонгон найруулсныг хэлнэ.


My twitter @boroldoi Facebook: fb.com/kolup Yahoo IM : boldush45

6 сэтгэгдэлтэй

  1. […] This post was mentioned on Twitter by It Saku and Хичээлийн сайт, Boroldoi. Boroldoi said: Монгол хэлний эх зохиомж найруулгын тухай http://hicheel.net/?p=929 […]

  2. GaNaa says:

    сайн байна уу? Yahoo ID-гаа өгөөч юм асуух гэсэн юмаа…?

  3. boroldoiguai says:

    нуль алдаа.

  4. Anka says:

    Cain bnuu I’d ogooch oorooc chn asuuh ym bn

  5. boroldoiga says:

    nul aldaa bi mongol helnii bagsh shuuuuuu

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
Mozilla:Вэб хакердаж тоглох

За энэ хичээлээр та нарт хэрхэн Mozilla Firefox(Галт үнэг) -ээр хэрхэн сайт руу орж хакердаж зугаагаа гаргахыг зааж өгий.

Close