Монгол блогчид 2010 үйл ажиллагаа зохиогдож байна.

New media marketing agency team ээс зохион байгуулж буй МОНГОЛ БЛОГЧИД 2010 үйл ажиллагаа өчигдрөөс эхлэн блогууд бүртгэж саналууд авч эхэллээ. Та өөрийн блогоо бүртгүүлж бусад блогчидтой өрсөлдөөрэй !!!  Юуны өмнө та бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлэхэд амархан таньд зөвхөн мэйл хайг болон блог байхад л хангалттай ба та блог хөтөлдөөггүй байсан ч бусад блогуудад саналаа өгөх бүрэн боломжтой юм.  2 сарын өмнө blogchid.com хэмээх сайт мэндэлж тэнд blogger чууд нэгдэж байсныг санаж байгаа байх. Харин энэ удаад шинхэнэ том үйл ажиллагаа болохоор боллоо. Уг үйл ажиллагааг хэд хэдэн газар ивээн тэтгэж байгаа юм байна.  За танилцуулга уншина уу?

Интернэтийн хэрэглээ улам бүр хүрээгээ тэлж,блог нь интернэт орчин дахь хамгийн өргөн хүрээг хамарсан харилцааны хэрэгсэл болж байна. Блог нь хүмүүсийн мэдлэг, чадвараа хуваалцах хэрэгсэл болж, мэдлэгийн баялгийг бүтээх нийгмийн харилцааны нэгэн хэлбэр болон хөгжиж байгаа билээ. Тэр тусмаа нийгмийн идэвхитэй хэсэг болсон мэдлэг боловсролтой, ажил хэрэгч хүмүүс интернэтийг өргөнөөр ашиглаж, блогоор дамжуулан өөрсдийн үзэл бодол, мэдээ мэдээлэл, санал бодлоо солилцож байна.Тиймээс эрчтэй хөгжиж буй интернэт орчинг зөв зохистойгоор хүртээмжтэй ашиглах хэрэглээний соёлыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч ирсээр байна.

The New Media Marketing Agency-ээс санаачлан интернэт хэрэглээний соёл болох блогоор дамжуулан өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын блогчдыг тодруулан, нийгэмд зөв үлгэр дууриалал болгож, мэдээллийн технологийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах “МОНГОЛ БЛОГЧИД – 2010” Монголын шилдгийн шилдэг блогчдыг шалгаруулах ёслолын ажиллагааг 2010 оны 12 сарын 3-ны19:00 цагтiLoft Function House-д зохион байгуулахаар боллоо.

Ёслолын ажиллагаанд:

  1. Оны Шилдэг Entertainment Блог
  2. Оны Шилдэг Нийгмийн сэдэвт Блог
  3. Оны Шилдэг Бизнес Блог
  4. Оны Шилдэг Олны таашаал хүртсэн Блог

гэсэн 4 төрөл болон Оны Шилдгийн Шилдэг Блогийг тодруулж “New Media” цом, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал гардуулна.

Ёслолын ажиллагаанд Монголын нэрт нийтлэгч ноён Баабар, Зохиолч сэтгүүлч Амарсайхан, Монголын блогчдын холбооны тэргүүн Б.Батхүү, Дэлхийг тойрон аялагч DJ Амай, Тэнгэр группын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, шилдэг блогч Хантулга, Санакае, жааз дуучин Д.Цэцэнбилэг, “Алтан ураг”, “Ванкуиш” хамтлаг зэрэг нийгэм, улс төр, урлаг, спортын зүтгэлтнүүд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, Монголын шилдэг 100 блогч урилгаар хүрэлцэн ирж, Улаан хивсний ёслолын ажиллагаанд хүндэтгэлтэйгээр оролцоно.

Мөн Ёслолын ажиллагааны тасалбарын орлогоор The New Media Marketing Agency, “Жиргээ” ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан мэдээллийн технологийн салбарт идэвхитэй ажиллах хүсэл зорилготой хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд тусламж үзүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагаа болно.

Цахим хуудас: http://mongolian-bloggers-2010.newmediamarketingagency.com/

Эцэс нь та бүхэн манай блог сайтыг дэмжиж нэг ч гэсэн саналаа өггөөрэй

Та бүртгүүлээд уг хаягаар орж манай блог сайтад саналаа өгөөрэй 🙂

http://monbloggersevent.ideascale.com/a/dtd/Бүх-төрлийн-хичээл-Hicheel.info-/88775-11190

Орж  i agree товч дээр дарж саналаа өгөөрэй 🙂 Та бүхний санал маш их хэрэгтэй байна Баярлалаа


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

3 сэтгэгдэлтэй

  1. […] This post was mentioned on Twitter by Delgermurun.P, It Saku. It Saku said: Монгол блогчид 2010 үйл ажиллагаа зохиогдож байна. http://t.co/hknku3r via @hicheel_info #bloggersMN (RT please :)) […]

  2. kkan says:

    hicheel.net goo demjilgui yahaw, odo orod burtguulchihey

  3. ssH says:

    саналаа огноо

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
Ps tut: Монгол вектор далбаа хэрхэн хийх вэ? /Шууд үзэх 720p + татах/

За энэ удаагийн маань Потошоп хичээл бол анхан шатны вектор зурж сурах хичээл байна дагаад хийгээд сурчихвал цааш нь өөрөө...

Close