Киноны нэр ба чанарын тухай.

Та бүхний мэдлэгийн санд интернэтэд байрласан, татахад зориулагдсан кинонуудын нэрэн байдаг бичлэгийн чанарыг илэрхийлсэн товчлолуудын талаар тайлбарлая. Жишээлбэл “The.Midnight.Meat.Train.2008.DvDRip-FxM.avi” ийм нэртэй кино байна. Энэ нь “The.Midnight.Meat.Train”- киноны нэр, 2008- гарсан он, DVDRip-чанарын мэдээлэл, FxM – хуулбар хийж интернэтэд байрлуулсан баг ба хүний нэр, .avi киноны формат. Xvid зэрэг нь чанарт хамаарахгүй ба кодчилолын төрөл юм. Мөн интернэтээс TeleSync (TS) эсвэл CAMrip кино татахгүй байсан нь дээр байх. Муу чанартай байдаг учраас. Дэлгэрэнгүй луу орж зураг болон тайлбартай нь харна уу?
1. “CAM” –CAM камераар бичсэн бичлэг

http://lh3.ggpht.com/_vad_p_ONt1I/TFkSGu1vFmI/AAAAAAAAAUo/_rLkoreIjzc/Camrip.png
Маш муу чанартай
Зарим хүмүүс кино театрт энгийн болон мэргэжлийн камераар бичлэг хийдэг. Эдгээр бичлэгүүд нь үргэлж муу байдаг. Зарим тохиолдолд камерийн өмнүүр хүмүүс явахыг харж болно. Дууны чанар мөн маш муу байна. Хардуу байдаг.
2. “TS” – TELESYNC мэргэжлийн камераар бичсэн бичлэг

http://lh6.ggpht.com/_vad_p_ONt1I/TFkSIdPXH3I/AAAAAAAAAUw/UpiAGFZyNWY/TS.png

Чанар нь муу талдаа орно. Энэ нь хоосон кино театрт эсвэл киног гаргадаг “кино механикчийн ” өрөөнөөс мэргэжлийн камераар бичсэн бичлэг. Чанар боломжийн.  Дууны чанар нь CAM ийг бодвол илүү сайн.
3. “TC” – TELECINE кино хальснаас нь хуулсан бичлэг

http://lh4.ggpht.com/_vad_p_ONt1I/TFkSKfYV_fI/AAAAAAAAAU4/fxkzIWRuRIc/TC.png
Сайн чанартай.

Хальснаас нь шууд тоон хэлбэр рүү хуулсан бичлэг. Бараг Bluray rip шиг

4. “SCR” – SCREENER кино компанийн хийсэн хуулбар

http://lh5.ggpht.com/_vad_p_ONt1I/TFkSSfna74I/AAAAAAAAAVQ/46a1n5H7AUw/DVDscr1.png
Маш сайн чанартай

Энэ нь худалдааны бус DVD-ээс шууд хуулсан хуулбар юм. Мөн хуулахыг хориглоно гэсэн бичигтэй байдаг.

Гэвч зарим материал дутуу байж болно.

5. R5 Line –.DVD гарахаас өмнө чанартай хуулбар хийж DVD дээр бичдэ
г

http://lh5.ggpht.com/_vad_p_ONt1I/TFkSNLizokI/AAAAAAAAAVA/znmryvGa-04/R5%20line.png
Энэ нь тусгай мэргэжлийн машинаар “камераар” аналог эхээс нь хийсэн бичлэг юм. Бусдаас ялгаатай нь тоон болгох ажиллагааг студид хийдэг бөгөөд бичлэгээ оригнал эхээс хийдэг. Чанарын хувьд бараг DVDRip-тэй адил байдаг байна. Гэхдээ зарим нэг дуу дүрсний асуудал хааяа гардаг.

6. TVRip – тв-ээс бичсэн бичлэг.

Зураг олдсонгүй

7. “WP” – WORKPRINT энэ нь хараахан дуусаагүй байгаа кино

Зураг олдсонгүй
Кино үйлдвэрээс алдагдсан зарим зүйл нь дутуу хуулбар юм.
6. BRrip Bluray диск нээс хуулж хэмжээг багасгасан хуулбар.

Зурган дээр дарж томруулан бодит хэмжээг нь харна уу?

http://a.imageshack.us/img412/8286/64446468435186915867.jpg

Чанар маш сайн DVDrip ээс илүү. Ихэнхдээ 1080 p чанартай
8. DVDRip –DVD-ээс хуулж хэмжээг нь багасгасан хуулбар

http://lh3.ggpht.com/_vad_p_ONt1I/TFkSPgezVJI/AAAAAAAAAVI/XRiZu0U6WDA/DVDrip1.png
Бараг DVD –ний чанартай
Энэ нь DVD-ээс шууд хуулсан хуулбар юм.
Гэвч зарим материал дутуу байж болно

Зарим кинон дээр DivX/XviD, VCD, SVCD!? гэсэн тэмдэглэл байдаг. Энэ нь киноны олон төрлийн кодеруудын нэр бөгөөд чанарын мэдээлэл биш юмаа. Жишээлбэл: VCD кодекоор кодлогдсон киноны өргөтгөл нь “.dat”, ”.mpg” гэсэн өргөтгөлтэй байдаг. Ингээд эцэст нь хэлэхэд та бүхэн интернэтээс кино татахдаа DVDRip чанартай, “.avi” өргөтгөлтэй, 700MB орчим хэмжээтэй киног татаж авч үзэж байх юм бол чанарын хувьд сайн татаж авахад ч боломжийн хэмжээтэй байх болно.


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

3 сэтгэгдэлтэй

  1. light_0113 says:

    Өө их сайхан мэдээлэл байна… Тээнкюу

  2. kRon!x says:

    Зарим нэг юман дээрээ жоохон хадуураад биччихсэн байна шүү. :p
    бас энэ сайтын зүүн доорх шувуухайн зургийг гусцийму … лол

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.Net .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
Youtube сайтад өөрийн бичлэгээ байршуулах

Видео бичлэгийн агуу том сайт бол яах аргагүй youtube юм. Youtube нь Google -д хамаарагддаг. Хэрхэн өөрийн бичлэгээ байршуулах талаар...

Close